Үс засуулбал нас уртадна

2025-09-30, Мягмар гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8
Аргын тооллын: 2025-09-30, Мягмар гараг
Наран ургах шингэх: Өдрийн наран 6 цаг 50 минутад мандан, 18 цаг 34 минутад жаргана.
Үс засуулбал: Нас уртадна.
Аргын тооллын 9 сарын 30, Ангараг гараг. Билгийн тооллын 8, Суулга одтой, хар бар өдөр. Өдрийн наран 6 цаг 50 минутад мандан, 18 цаг 34 минутад жаргана.
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Модон хохимой өдөр.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ