ШШГЕГ-ын хошууч шүгэл үлээв

img

 

ШШГБ-аас шүгэл үлээж байна!!! Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт амьдралынхаа 25 жилийг зориулж, цэл залуу насаа энэ байгууллагад өнгөрүүлжээ. Энэ олон жилийн хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын олон хууль бус үйл ажиллагаа, удирдлагуудын хэт нэг талыг барьсан, мөнгөтэй хүний халаасанд яаж ордог, улс төрийн нөлөөлөл ямар хүчтэй гэдгийг харсаар ирсэн. Би одоо тэтгэврээ хүлээж байгаа хүн бөгөөд нэгэн хорих ангид хошууч цолтой ажиллаж байна. Хорих анги нээлттэй байна уу, хаалттай байна уу гэдэг нь энд ямар ч ялгаа байхгүй. Учир нь энд эрх мэдэлтэй, мөнгөтэй хүн л бүхнийг хийж болдог. Бусдыг захиалгатай дарамтална, банди болгоно, Төрийн томчууд ирээд ямар ч зөвшөөрөл авахгүй, “Даргад чинь хэлсэн” гэдэг шалтгаанаар хүссэн хүнээ шоронгоос гаргаж ирээд дуудаж уулзана. Санаагаар болдог бол зарим нь бараг авч явах гэж оролдоно. Энэ бүх хууль бус үйл ажиллагаа үеийн үед байсаар ирсэн. Сүхбаатар аймагт байрлах “Андын илч” компанийн уурхай руу зэвсэглэн дайрсан хэрэгт 16 жилийн хорих ял авсан Ука хочит Лхагвын Алтанхуягийн хэрэг хам С.Эрдэнийн бие хамгаалагчаар олон жил ажилласан Наранболдын Батдуулга нь Орхон аймаг дахь Хорих 437 дугаар ангид заалны цэвэрлэгч заалттай ял эдэлж байхдаа саяхан хэд хоногийн өмнө улаан хоолойн хавдар гэсэн оноштойгоор Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Түүнийг эмчлүүлэх хугацаанд Ардчилан намын дарга асан С.Эрдэнэ, “Бамаш” ХХК-ийн ерөнхий захирал С.Батсуурь нар ирж биечлэн уулзсан. Ингэж уулзахдаа мөн л тогтсон уламжлалын дагуу зөвшөөрөл авалгүй, дарга цэрэг нарт чинь ярьж хэлсэн гэх шалтгаанаар хууль бус уулзалт хийсэн. Гэтэл дарга нар нь өөрсдөө үүрэг өгч уулзуулчихаад дараа нь доод албан тушаалтнуудаа зөвшөөрөлгүй уулзуулсан гээд ажлаас нь халж өөрсдөө уснаас хуурхай гарч үлдлээ. Улс төрчдийн болон мөнгөтэй баян хүмүүсийн тансаглал шорон дотор хүртэл хэрэгжиж байгаа нь ямар их харамсалтай вэ. Мөрөөрөө ажлаа хийж байсан алба хаагчид хохирч, мөнгөтэй задарсан нөхөд нь ямар ч гэмгүй явах нь шударга ёс мөн үү. Хэвлэл мэдээллийн шударга сэтгүүлч та бүхнийг шоронд болдог энэ мэт хууль бус үйл ажиллагааг сурвалжилж, үнэн зөвийг ил болгоосой гэж хүсэж байна.

Хүндэтгэсэн: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хошууч цолтой алба хаагч

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bj l bna shde
2025-09-30
tsaasaar bichsen bichwer gargadag be yaj bgaan be tergewert garahiin hoorond fai boloh wii manaihan chadah l hulgaichuud shde archaagui
2025-09-30
Зочин:
Битгий хуц. Үнэн гэдэгийг монголчууд тэртэй тэргүй мэддэг.
2025-09-30
Zochin:
Энэ хулгайчууд удахгүй сүйрэн нурах дөхөж л байна
2025-09-30
Ганаа:
Бичсэн нь бас буруу юу
2025-09-30
Zochin:
MANAN gedeg mangas.deer n ene shuuh.tsagdaa.prokuror bol MGLiig hamgiin zambaraagui.mungenii dain bolgoj bn.Zagdjav tom daisan ih uom hiisen.Tom hamgaalalttai bsan.
2025-09-30
ЗОЧИН:
НЭР НҮҮРГҮЙ НОВШ ! ШҮГЭЛ ҮЛЭЭНЭ ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ !!! ЭРХ БАРИГЧ НАРЫН ТАЛААР ГАНЦ НЭР БАЙНА УУ ?!
2025-09-30
bj l bna shde
Зочин:
Битгий хуц. Үнэн гэдэгийг монголчууд тэртэй тэргүй мэддэг.
Ганаа:
Бичсэн нь бас буруу юу