ШШГЕГ: Шүгэл үлээсэн хошуучийн дэлгэсэн асуудлыг судалж байна

ШШГЕГ-ын харьяанд байдаг хорих ангиудад хууль бус олон зүйлс өрнөдөг талаар уг байгууллагад ажилладаг хошууг шүгэл үлээсэн. Уг асуудалд ШШГЕГ учрыг нь олохоор судалж байна гэдэг хариулт хэлэв. Энэ тухай бид эргэн сурвалжлан хүргэх болно.
Сануулахад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хошууч цолтой алба хаагч хэвлэл, олон нийтэд хандан нээлттэй захидлыг нийгмийн сүлжээгээр түгээсэн нь өнөөдөр олон нийтийг цочролд оруулаад байна. Уг захидалд,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын олон хууль бус үйл ажиллагаа, удирдлагуудын хэт нэг талыг барьсан, мөнгөтэй хүний халаасанд яаж ордог, улс төрийн нөлөөлөл ямар хүчтэй гэдгийг харсаар ирсэн. Ганцхан жишээ нь хорих анги нээлттэй болон хаалттайгаас үл хамааран тэнд эрх мэдэлтэй, мөнгөтэй хүн л бүхнийг хийж болдог. Бусдыг захиалгатай дарамтална, банди болгоно, Төрийн томчууд ирээд ямар ч зөвшөөрөл авахгүй, “Даргад чинь хэлсэн” гэдэг шалтгаанаар хүссэн хүнээ шоронгоос гаргаж ирээд дуудаж уулзана. Санаагаар болдог бол зарим нь бараг авч явах гэж оролдоно. Энэ бүх хууль бус үйл ажиллагаа үеийн үед байсаар ирсэн. Сүхбаатар аймагт байрлах “Андын илч” компанийн уурхай руу зэвсэглэн дайрсан хэрэгт 16 жилийн хорих ял авсан Ука хочит Лхагвын Алтанхуягийн хэрэг хам С.Эрдэнийн бие хамгаалагчаар олон жил ажилласан Наранболдын Батдуулга нь Орхон аймаг дахь Хорих 437 дугаар ангид заалны цэвэрлэгч заалттай ял эдэлж байхдаа саяхан хэд хоногийн өмнө улаан хоолойн хавдар гэсэн оноштойгоор Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Түүнийг эмчлүүлэх хугацаанд Ардчилан намын дарга асан С.Эрдэнэ, “Бамаш” ХХК-ийн ерөнхий захирал С.Батсуурь нар ирж биечлэн уулзсан. Ингэж уулзахдаа мөн л тогтсон уламжлалын дагуу зөвшөөрөл авалгүй, дарга цэрэг нарт чинь ярьж хэлсэн гэх шалтгаанаар хууль бус уулзалт хийсэн. Гэтэл дарга нар нь өөрсдөө үүрэг өгч уулзуулчихаад дараа нь доод албан тушаалтнуудаа зөвшөөрөлгүй уулзуулсан гээд ажлаас нь халж өөрсдөө уснаас хуурхай гарч үлдлээ. Улс төрчдийн болон мөнгөтэй баян хүмүүсийн тансаглал шорон дотор хүртэл хэрэгжиж байгаа нь ямар их харамсалтай вэ. Мөрөөрөө ажлаа хийж байсан алба хаагчид хохирч, мөнгөтэй задарсан нөхөд нь ямар ч гэмгүй явах нь шударга ёс мөн үү хэмээн дурдсан байсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ