Д.Амарбаясгалан нүүрсний хулгайтай нэр холбогдож, Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайд болов

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар дөнгөж сая /2025.09.30.15:00/ ноцтой мэдэгдэл хийлээ. Тэрээр МАН-ын бага хурлын шийдвэрээр намын дарга болсон Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайтай нэр нь холбогдсон гэв. Тиймээс Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын даргатай өнгөрсөн өдрүүдэд тэмцэлдэж асан Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилсоноо зарлалаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан эв эеийг эрхэмлэнэ гэдэг ч нүүрсний хулгай дээр тогтсон эв нэгдэл гэж байх ёсгүйг Ерөнхий сайд Г.Занданшатар хатуу сануулав.
Өнгөрсөн хугацаанд нүүрсний баяжуулах үйлдвэрийг 1 их наяд төгрөгөөр барьж, уурхайгаас 18 км-ийн зайд байршуулсан нь өндөр өртөг бүхий тээвэрлэлтийг бий болгож, үр ашгийг бууруулжээ. Урьд нь нэг удаагийн тээвэр 1.5 сая төгрөгийн зардалтай байсан бол одоо 400 мянган төгрөг болж буурсан нь нүүрсний хулгайг таслан зогсоосонтой холбоотой гэлээ. Буруу төлөвлөсөн, ашиггүй хөрөнгө оруулалтаас шалтгаалан нүүрсний үнэ унаж, эдийн засгийн өсөлт 2.4 хувь руу унасан, төсөв 3.3 их наядаар тасарсан.
Онцгой дэглэм тогтоосноор нүүрсний салбарт дараах бодит өөрчлөлтүүд бий болов:
- Борлуулалтын орлого 1.6 дахин өссөн
- Биржийн тээвэр 1.5 дахин нэмэгдсэн
- Эскорт хамгаалалт 1.2 дахин нэмэгдэж
- Үр ашиг 3 дахин нэмэгдэж
- Орлого 1.3 дахин
- Олборлолт 1.1 дахин өсжээ
Энэ нь нүүрсний салбарт бугшсан хулгайн схемүүдийг ил болгож, тэмцсэний үр дүн байв. Үүний зэрэгцээ эдийн засгийн нөхцөл байдал ч сайжирч, эдийн засгийн өсөлт 5.7 хувь-д хүрч, валютын нөөц 5.7 тэрбум ам.долларт хүрээд байна. Улсын төсвөөс 2.2 их наяд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ