Л.Мөнхбаатар улстөрийн “зодооны” хоморгод өртөв үү?

img

 

МАН-ын лийдерүүд эв эеэ олох нь бүү хэл намын дотоод хагарал нь эргэж сэргэхээргүй сэвтжээ. Үүнийг дөнгөж сая хийсэн Ерөнхий сайд Г.Занданшатарын Д.Амарбаясгалангийн эсрэг хийсэн мэдэгдэл, Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилохоор болсон шийдвэр нь харуулж буй. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бол нүүрсний хулгайтай холбоотой гэж Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдчихсэн. Их хурлын спийкерийг Админерал компанитай холбоотой гэдэг ч өнгөрсөнд тэрээр үгүйсгэж байсан юм. Онцгой тохиолдлоор шахуу ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Б.Энхбаяр ч Д.Амарбаясгаланг Админерал компанийн хөрөнгө оруулагч Хасбаатарын үхэлтэй холбоотой гэх ойлголтыг нийгэмд өгсөн байдаг. Нүүрсний хулгайтай тэмцэхийн тулд Л.Мөнхбаатар жулдаж, Б.Энхбаяр арсалдаж асан учир улстөрийн тоглоомын дүрмийг эвдэж, гэнэтийн шийдвэр гаргасан нь энэ. ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар улстөрийн том тохироо, араас нь дагасан том "зодооны" золиос болов уу гэдэг асуулт хариулт нэхэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Angel:
Google pays $300 on a regular basis. My latest salary check was $8600 for working 10 hours a week on the internet. My younger sibling has been averaging $19k for the last few months, and he constantly works approximately 24 hours. I’m not sure how simple it was once I checked it out. . This is my main concern……………………………………. Www.Cash43.Com
2025-09-30