Өдөртөө +19...+21 хэм дулаан

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно.
Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан.
өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар +8…+13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +23...+28 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0...-2 градус хүйтэн, бусад хэсгээр +3...+5 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө +18...+20 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +17...+19 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ