Яармагийн гүүрниий зүүн хэсгийн авто замыг шөнийн цагаар хаана

Хан-Уул дүүргийн 2,3 хороо Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх авто замын өргөтгөл,шинэчлэлтийн ажлын хүрээнд ''МСМ групп'' ХХК-ийн уулзвараас Лавай захын уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, цэвэр усны нэвтрэх сувагчлал байгуулах ажлыг хийж гүйцэтгэнэ.
Тодруулбал, аравдугаар сарын -3 ны 23:00 цагаас 4-ны 06:00 цагийн хооронд шөнийн цагаар хаана.
Мөн аравдугаар сарын 4-ний 23:00 цагаас хааж, 5-ны 06:00 цагт нээнэ. Иймд иргэд жолооч та бүхэн өөр замыг сонгож зорчино уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ