БНТУ-ЫН ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЯШАР ГҮЛЭР МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

Түүнийг Монгол Улсын Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд төрийн Хүндэт харуул болон Батлан хамгаалах яамны удирдах бүрэлдэхүүн хүндэтгэн хүлээж авснаар айлчлал эхлэлээ.
Үргэлжлүүлэн талууд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцож, яриа хэлэлцээ хийв. Энэ үеэр Түрэг судлалын хүрээнд явуулж буй археологийн судалгааг өргөжүүлж, монгол цэргийн түүх, өв соёлыг хамтран судлах, эрүүл мэндийн салбарын туршлага солилцох, цэргийн эмч, мэргэжилтэн бэлтгэх, цэргийн боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлж, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллахад санал нэгдлээ.
Уулзалтын төгсгөлд Бүх цэргийн Их хар сүлдний өргөөнд хүндэтгэл үзүүлж, Их хар сүлдний утга учрыг тайлбарлан, монгол өв соёлоо таниулав. БНТУ-ын Үндэсний Батлан Хамгаалахын сайд Яшар Гүлэрийн айлчлал нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад байгуулагдсан бага оврын сумны үйлдвэрийн нээлтэд оролцсоноор үргэлжилнэ.

















































































СЭТГЭГДЭЛ БИЧИХ