ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 330 ДУГААР АНГИД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

img

 

Батлан хамгаалах яамнаас аймгуудын ЗДТГ-ын Цэргийн штабуудад Зэвсэгт хүчний анги салбаруудаа дэмжих, аймаг орон нутгийн удирдлагуудтай холбох, харилцан ажиллах чиглэл өгч Дархан-Уул аймгийн цэргийн штабаас аймгийн ИТХ-ын даргад хүсэлт гаргаж, уламжилсаны дагуу БНСУ-ын Кёнги аймгийн ИТХ, Дархан-Уул аймгийн ИТХ хооронд найрсаг харилцаа тогтоосны 11 жилийн ойг угтан БНСУ-ын Кёнги аймгийн ИТХ- аас тусгай тоноглол бүхий түргэн тусламжийн гурван автомашин хандивласны нэгийг Дархан-Уул аймгийн Зэвсэгт хүчний 330 дугаар ангид хүлээлгэн өглөө. 

Зэвсэгт хүчний 330 дугаар анги нь энэхүү автомашиныг өөрсдийн эрүүл мэндийн төвд шилжүүлсэн бөгөөд уг түргэн тусламжийн автомашин нь Зэвсэгт хүчний 330, 301, 322 дугаар салбарын нийт албан хаагч нар болон 300 гаруй өрх айл, цэргийн штабаас зохион байгуулдаг оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаагч, иргэд, хүүхэд залуучуудад олон талт арга хэмжээ сургалт дадлагт хамрагдаж байгаа иргэдэд тухайн газар районд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх юм. 

Монгол улсынхаа аюулгүй байдлыг хангахын төлөө 24 цагийн турш үүрэг гүйцэтгэж, хүнтхэн бөгөөд хариуцлагатай албан тушаал хашиж буй мөрдөс нэгт албан хаагчдынхаа өмнөөс аймгийн ИТХ, түүний ажлын албаны хамт олонд талархсанаа илэрхийлье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ