Дүүжин зам тээвэр төслийн зургаан тулгуур баганыг босгоод байна

img

 

Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа. Дүүжин замын тээврийн системийн тросс, кабин хөдөлгөөний үндсэн бүтцийн нэг болох энэхүү эргэлтийн зам төмрийг Яармаг болон Хархоринд байрлуулах бөгөөд тус чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулахаас одоогийн байдлаар зургаан тулгуур баганыг босгоод байна. Мөн буудлын дэргэд кабин байрлуулах гаражийн барилгын ажил хийгдэж, суурь, бетон цутгалтын ажил үргэлжилж байна. Энэхүү төслийн бүтээн байгуулалтыг Францын "Пома групп"-ийн инженерүүд ахалж, “Моннис инженеринг” ХХК туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм.  Дүүжин замын тээвэр төслийн бетон цутгалтын ажлыг аравдугаар сарын 30-ны өдөр гэхэд дуусгаж, мөн арваннэгдүгээр сард нийт 19 тулгуур цамхгийг бүрэн суурилуулахаар төлөвлөсөн. Харин 2026 оны нэгдүгээр сараас сантехник, халаалтын систем, агааржуулалт, хүлээн авах барилгуудын дотор засал, холбоо дохиоллын ажлуудыг эхлүүлнэ. Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-аас төслийн гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавин ажиллаж буй бөгөөд гүйцэтгэгч талтай өдөр бүр бүтээн байгуулалтын явцыг зөвшилцөн, төслийг шуурхай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Дүүжин зам тээвэр төслийн нэгдүгээр шугамын урт нь 4.2 км, мөн хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөртэй юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ