Монгол улсын нийт гадаад өр 39.6 тэрбум ам.долларт хүрлээ

img

 

Улсын нийт гадаад өр 2025 оны 2 дугаар улиралд 39.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.5 (12.7%) тэрбум ам.доллароор, өмнөх улирлаас 1.6 (4.1%) тэрбум ам.доллароор өссөн байна.

Улсын нийт гадаад өр 2025 оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.7 (10.7%) тэрбум ам.доллароор, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 1.3 (72.0%) тэрбум ам.доллароор, Засгийн газрын гадаад өр 824.5 (10.3%) сая ам.доллароор тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Нийт гадаад өрийн

  • 18.0 (45.5%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг,
  • 8.8 (22.3%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх,
  • 3.1 (7.9%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх,
  • 1.6 (4.0%) тэрбум ам.доллар нь Төв банкных,
  • 8.0 (20.3%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.

Засгийн газрын нийт өр 2025 оны 2 дугаар улиралд 35.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.8 (19.5%) их наяд төгрөгөөр, өмнөх улирлаас 917.2 (2.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Засгийн газрын гадаад өр 2025 оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс 4.7 (16.2%) их наяд төгрөг, дотоод өр 1.1 (8.9 дахин) их наяд төгрөгөөр тус тус өсжээ. Харин Засгийн газрын өрийн баталгаа 78.3 (30.8%) тэрбум төгрөгөөр буурсан байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ