“52 иргэнийг залилсан этгээдийг Турк улсаас интерполын шугамаас олж тогтоожээ

img

 

Тодруулбал, Цахим орчинд эд зүйл бараа материал, үнэртэй ус худалдана. Хүртэлтээр үйлчилнэ гэх агуулга бүхий төрөл бүрийн хуурамч зар байршуулж 52 иргэнийг залилж, их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон Л нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс оргон зайлсан.

Уг этгээдийг интерполын улаан булант зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжилж БНТУ-д байгааг тогтооно цагдаагийн ерөнхий газрын интерполын үндэсний төв товчоо, эрүүгийн цагдаагийн алба, мөрдөн шалгах албанаас Турк улсын интерполын албатай мэдээлэл солилцож, хамтран ажилласны үр дүнд энэ оны наймдугаар сард шилжүүлэн авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ