ГИХГ: Монгол Улсын виз, визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх тохиолдлууд гарч байна

img

 

 

Гадаадын иргэнд үзүүлэх виз, зөвшөөрлийн үйлчилгээ бүрэн цахимжиж, үйлчилгээ хялбар, шуурхай болсон хэдий ч Монгол Улсын виз, визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх тохиолдлууд гарч байгаа талаар Гадаадын иргэн харьяатын газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ. 

Тухайлбал, Бүгд Найрамдах Бангладеш Улсын нэр бүхий иргэд нь уригч байгууллагын нэр ашиглаж, өмнө нь олгогдсон визийн зөвшөөрөл дээрх иргэний нэр, паспортын мэдээллийг өөрчлөх, хуурамч холбоос үүсгэх зэргээр зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон байна. 

Иймд гадаадын иргэд энэ төрлийн залиланд өртөх болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, виз, визийн визийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг байгууллагын албан ёсны цахим хуудас (https://immigration.gov.mn/)-аас авах, визийн зөвшөөрөлд үйлчилгээний цахим системийн домэйн (https://isf.mn/) хаяг зөв бичигдсэн эсэхийг сайтар шалгах, хууль бус виз зуучлагч нарт хандахгүй байхыг зөвлөлөө. 

Түүнчлэн визийн зөвшөөрөл буюу гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрсөн баримт бичгийг олон улсын хилийн боомт болон Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд нэгдсэн системээр шалгаж, хяналт тавьдаг. Иймд хуурамч баримт бичиг үйлдэн улсын хилээр нэвтрэх боломжгүй тул гадаадын иргэд, түүнийг уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллагууд аливаа хууль бус үйлдэл гаргахгүй байх, түүнд өртөхгүй байхыг сэрэмжлүүлэв. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ