НАМ ДАРАЛТЫН ЗУУХ БУУДАЖ НЭГ ХҮН ТҮЛЭГДЖЭЭ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багт "гал гарч байна" гэх дуудлагыг өчигдөр 20:28 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х9 метрийн хэмжээтэй байшингийн галлагааны өрөөнд нам даралтын зуух буудаж гал гарч байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Б-гийн нүүр хэсэг түлэгдсэн байсныг Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ