Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шуурхай албаны автомашин болон техник хэрэгслүүдийг хүлээлгэн өглөө

img

 

Монгол Улсын Засгийн газраас улсын төсөв болон олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна.

Үүнд 2025 онд Засгийн газрын хоёр удаагийн тогтоол, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Онцгой байдлын байгууллагад туулах чадвар сайтай, шуурхай албаны 12 автомашин, 2 ширхэг олон үйлдэлт “Боб кат” техник, 2 ширхэг гал унтраах мотоциклыг шйидвэрлэж, өнөөдөр /2025.10.09/ хүлээлгэн өгөв.

Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцож, хуваарилагдсан анги, байгууллагад гардуулсан юм.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх II шатны төсөл”-ийн хүрээнд гал түймэр унтраах 42м урттай автомеханик шатны 2, 32м урттай автомеханик шатны 2 буюу нийт 4 автомашиныг Онцгой байдлын байгууллага хүлээн авсан юм.

Эдгээр автомашинууд нь Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар цаг уур, орчин нөхцөлд тохируулан үйлдвэрлэгдсэн бөгөөд Онцгой байдлын байгууллагад 42м урттай гал түймэр унтраах автомеханик шатны автомашин анх удаагаа нийлүүлэгдэж байгаагаараа онцлогтой юм.

Цаашид Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь” , “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх нь” төслийг тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Дээрх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гамшгийн эрт зарлан мэдээлэх системийг өргөжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх, зайнаас тандан судлах, газарзүйн мэдээллийн системийг хөгжүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлэх зэргээр Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх үүрэг гүйцэтгэх чадавх дээшилж, техник хэрэгсэл, тусгай зориулалтын хувцас хэрэгсэл, багаж зэвсэглэмжийн хангалт улсын дунджаар 80.0 хувьд хүрэх ач холбогдолтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

BLANK ATM CARD, WhatsApp: +19793621437:
GET RICH WITH BLANK ATM CARD, Whatsapp: +19793621437 I want to testify about Dark Web blank atm cards which can withdraw money from any atm machines around the world. I was very poor before and have no job. I saw so many testimony about how Dark Web Online Hackers send them the atm blank card and use it to collect money in any atm machine and become rich {DARKWEBONLINEHACKERS@GMAIL.COM} I email them also and they sent me the blank atm card. I have use it to get 500,000 dollars. withdraw the maximum of 5,000 USD daily. Dark Web is giving out the card just to help the poor. Hack and take money directly from any atm machine vault with the use of atm programmed card which runs in automatic mode. You can also contact them for the service below * Western Union/MoneyGram Transfer * Bank Transfer * PayPal / Skrill Transfer * Crypto Mining * CashApp Transfer * Bitcoin Loans * Recover Stolen/Missing Crypto/Funds/Assets Email: darkwebonlinehackers@gmail.com WhatsApp: +19793621437
2025-10-09