Үс засуулбал: Сайн нөхөртэй учирна

2025-10-10, Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 19
Аргын тооллын: 2025-10-10, Баасан гараг
Наран ургах шингэх: 07:04-18:14
Үс засуулбал: “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.
Аргын тооллын 10 сарын 10, Сугар гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 04 минутад мандан, 18 цаг 14 минутад жаргана.
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ