Дүүжин тээврийн ажил 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

img

 

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин тээвэр” төслийг хэрэгжүүлж байна. Дүүжин замын тээвэр нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 38 хувьтай байна.
Төслийн хүрээнд нийт 19 тулгуур багана, хоёр буудлын барилга барих бөгөөд хоёр талын буудлын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Мөн тулгуур багануудын шон суурийн ажил бүрэн дуусаж, нийт суурийн ажлын явц 75 хувьд хүрээд байна. Одоогоор 19 тулгуур баганаас зургаан баганыг бүрэн угсарсан. Төслийн барилга угсралтын ажил 18 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нийт 88 хүний бүрэлдэхүүнтэй 15 машин, механизм төслийн талбайд ажиллаж байна.
Дүүжин замын тээвэр барих ажилд 100 гаруй жилийн туршлагатай, дэлхийн тэргүүлэгч Францын “Пома" групп ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, техникийн удирдлага, гүйцэтгэлд хяналт тавьж, мэргэжлийн зөвлөмжөөр ханган ажиллаж байна. “Моннис Инженеринг” компани барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ