Үс засуулбал: Өлсөж ундаасна тохиромжгүй

img

 

2025-10-11, Бямба гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 20

Аргын тооллын: 2025-10-11, Бямба гараг

Наран ургах шингэх: 07:06-18:12

Үс засуулбал: Өлсөж ундаасна тохиромжгүй.

Аргын тооллын 10 сарын 11, Санчир гараг. Билгийн тооллын 20, Чөлөөт эх одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 06 минутад мандан, 18 цаг 12 минутад жаргана.
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ