Хагас коксжуулсан түлшний үйлдвэрийг Багануурын уурхайг түшиглэн барина

img

 

Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар тэргүүтэй албаныхан өчигдөр Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороонд ажиллаж, нөхцөл байдалтай танилцахын сацуу иргэдийн сэтгэгдлийг сонсжээ.

Хотын дарга БЗД-ийн 31 дүгээр хороонд ажиллах ирэх жилээс хагас коксжуулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэх ажлыг эхлүүлэхээр болсноо ярилаа. Тодруулбал, “Эрдэнэс Монгол” компанитай хамтран Багануурын уурхайг түшиглэж хагас коксжуулсан түлшний үйлдвэр барихаар төлөвлөжээ. Ингэвэл өндөр чанартай нүүрсийг гаднын улсаас авалгүйгээр дотоодын хэрэглээгээ хангах боломжтой болох юм. Цаашлаад зөвхөн нийслэл бус бусад суурин газрыг хагас коксжуулсан түлшээр хангахаар төлөвлөсөн байна.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 400 орчим цэгээр хагас коксжуулсан шахмал түлшийг борлуулж эхэлсэн. Түүнчлэн 23 агуулахад шинэ болон сайжруулсан түлшний 35 мянган тонн нөөц бүрдүүлжээ

Иргэд шинэ түлшний дулаанаа хадгалах чадварыг өмнөхөөс илүү гэдгийг онцолж, үнс бага байгааг хэлсэн байна. Шинэ түлшийг түүхий нүүрстэй харьцуулахад угаарын хийн агууламж 80 орчим хувиар бага. Сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад 40-45 хувиар бага гэдгийг албаныхан дурдлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ