Монгол Улсын тамирчид Таеквондогийн ДАШТ-нд өндөр амжилт үзүүллээ

Итали Улсын Жесоло хотод “ITF” Олон улсын таеквондогийн холбооны 2025 оны насанд хүрэгчид, өсвөр үе, мастерс ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 84 орны 1186 тамирчин оролцсон. Тэгвэл ДАШТ-нд Монгол Улсын тамирчид хувийн тулаан, багийн тулаан, зохиомол тулааны төрлүүдэд амжилттай өрсөлдөж медаль хүртлээ.
Медаль хүртсэн тамирчид:
С.Будхүү /Silver-Sparring 72kg/-Алт
Н.Энхнаран 62 кгАЛТАН медаль
Г.Амаржаргал +92 кг АЛТАН медаль
Н.Энхнаран, Ц.Дэлгэрцэцэг, Б.Амаасүрэн, М.Мөнжаргал нар эмэгтэй багийн тулаанд АЛТАН медаль.
С.Болортулга /Silver-Sparring 64kg/-Мөнгөн медаль
Т.Болдзориг /Silver-Sparring 92kg/-Мөнгөн медаль
С.Цэвэлмаа /Gold Sparring 75kg/-Мөнгөн медаль
Б.Оюунжаргал /Gold-Sparring 61kg/-Хүрэл медаль
Ц.Дэлгэрцэцэг /Silver-Sparring 67kg/-Хүрэл медаль
О.Буянбаатар /Silver-Sparring 58kg/-Хүрэл медаль
Э.Оюунсүрэн /Silver-Sparring +77kg/-Хүрэл медаль
Б.Амаасүрэн /Silver Sparring 52kg/-Хүрэл медаль
С.Энхбаатар /Gold Sparring 64kg/-Хүрэл медаль
Г.Ган-Очир, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Итгэл, Б.Төгөлдөр, Г.Гүржав, О.Мөнххүслэн нар Багийн онцгой чадварын /14-15 нас/ төрөлд ХҮРЭЛ медаль хүртлээ. Энэ төрлөөр Монгол улс түүхэн дэх анхны медалиа хүртэж байгаа нь энэ билээ.
Т.Болдзориг, Г.Оюунболд, Э.Энхтөр, Б.Мөнх-Оргил нар эрэгтэй багийн тулаанд ХҮРЭЛ медаль.
Өсвөр үеийн хөвгүүдийн 14-15 насны “SELF-DEFENSE ROUTINE” төрөлд О.Мөнххүслэн, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Ган-Очир, Н.Цагаадай нар хүрэл медаль. Ө.Гантөмөр, М.Лхамсүрэн, М.Төрбаяр, С.Энхбаатар нар “Мастерс” ангиллын багийн тулаан хүрэл медаль хүртсэн.
Өсвөр үеийн охидын 14-15 насны багийн тулаанд Я.Хүслэн, М.Хүслэн, Н.Номинжин, Х.Шинэ-Учрал, Г.Намуунаа, О.Маралжингоо нар хүрэл медаль хүртлээ. Мөн Б.Нэргүй, А.Алтансувд, Э.Сарангоо, Э.Халиунаа нар насанд хүрэгчдийн тулааны төрөлд хүрэл медаль хүртсэнээр ДАШТ өндөрлөсөн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ