2026 оны ДАШТ-д оролцох эрхээ эрэгтэй теннисчид авлаа

img

 

Энэтхэгийн Бухванесвэр хотод ширээний теннисний насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн болж байна.

Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд М.Тэмүүлэн, М.Манлайжаргал, А.Билгүүн, эмэгтэйчүүдээс Б.Болор-Эрдэнэ, Ө.Балжинням, Б.Эгшиглэн нар оролцож байгаа юм. Эрэгтэйчүүд ААШТ-ий “В” хэсэгт Мальдивийг 3:1-ээр хожсон ч Иранд 0:3-аар хожигдсон байна. Харин эмэгтэйчүүд Шри Ланк, Тайландад 3:0-ээр дийлджээ. Ширээний теннисний ААШТ-д эхний 16 байрт шалгарсан баг 2026 оны ДАШТ-д оролцох эрхтэй болох юм.

Манай эрэгтэй баг Малайзтай, эмэгтэйчүүд Непалтай тоглосноор байрлал тодорхой болох юм. Эрэгтэйчүүд ДАШТ-д оролцох эрхээ авсан бол эмэгтэйчүүд Непалыг хожсон тохиолдолд Лондоныг зорих тийзээ авах ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ