Өнөөдөр дэлхийн ёс зүйн өдөр тохиож байна

Энэ өдөр нь хувь хүн, байгууллага, нийгмийн бүх түвшинд ёс зүйн үнэт зүйлсийг эрхэмлэж, хариуцлагатай, шударга, хүн төвтэй шийдвэр гаргахын чухлыг сануулах зорилготой юм. Ёс зүй нь зөвхөн хууль, дүрэм журмын хүрээнд бус, хүн бүрийн өдөр тутмын үйлдэл, хандлага, харилцаанд илэрч байдаг үнэт чанар юм. Тиймээс энэ өдрийг аливаа байгууллага болон иргэдийг шударга ёсыг дээдэлж, бусдыг хүндэтгэн, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа эрхлэхийг уриалдаг.
Дэлхийн ёс зүйн өдөр нь анх 1990-ээд оны сүүлчээр дэлхий дахинд ёс зүйн боловсрол, хандлагыг түгээх зорилгоор бий болсон бөгөөд өнөөдөр олон улсын түвшинд байгууллага, боловсролын байгууллага, төрийн болон төрийн бус салбар идэвхтэй тэмдэглэдэг уламжлал тогтоод байна. Энэ өдрийг тохиолдуулан хүн бүр өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, шударга, ил тод, ёс зүйтэй нийгмийг бий болгоход хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ