Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд шинэ цэцэрлэг баригдлаа

ЧД-ийн 16 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 ортой цэцэрлэг барьж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Тус цэцэрлэг нь бүлгийн анги танхим, багш ажилчдын өрөө, дуу хөгжим, гимнастикийн өрөө, эмчийн өрөө, гал тогоо хувцас солих өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай. Тус бүтээн байгуулалтын ажлыг “Танан цамхаг” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ