ЭНЭТХЭГ УЛСАД ҮНДЭСНИЙ УРЛАГ, СОЁЛОО СУРТАЛЧИЛЛАА
Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид айлчлалын хүрээнд анх удаа Шинэ Дели хотын “Бхарат Мандапам” цогцолборт “Монголын сайхан орон“ тоглолтоо толилууллаа.
Уран бүтээлчид монгол үндэстний урлагийн оргил бүтээлүүд болон Энэтхэгийн алдартай бүтээлийг хоёр улсын төр, засгийн хүндэт зочид, нийгэм, соёлын зүтгэлтнүүд, иргэд гээд 3,000 гаруй хүнд өргөн барилаа.
Тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНЭУ-ын эрх баригч “БЖП” намын дарга, Эрүүл мэнд, гэр бүлийн халамж, химийн бодис, бордоо хариуцсан сайд Ж.П. Надда нар үзэж сонирхлоо.
Мөн энэ үеэр “Монголын сайхан орон” сэдэвт гэрэл зураг, морин хуурын үзэсгэлэн гаргалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ