СБД-ийн Засаг дарга асан Х.Болормаагийн хүчирхийлэгч арми

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх эхнэрээ 22 жилийн турш хэрцгийгээр зодож, гэр бүлийн хүчирхийлэлд байлгаж ирсэн хэрэг нийгмийн сүлжээнд цацагдаж, олны зэвүүцэл, жигшлийг төрүүлээд буй. Б.Эрдэнэсүхийн эхнэр өнгөрсөн хугацаанд цагдаа, хуулийн байгууллагад хандаад эрхээ хамгаалуулж чадаагүй бөгөөд уг хэргийг олон нийтэд дэлгэсний дараа Б.Эрдэнэсүхийг цагдан хориод буй. Эхнэрээ одоо л жинхэнэ ‘’алчихъя’’ гэж заналхийсэн Б.Эрдэнэсүхийг улстөрд хөтөлж оруулсан хүн нь СБД-ийн Засаг дарга асан, өнөө УИХ-ын гишүүн Хөххүүгийн Болормаа гэдгийг мэдэхгүй хүн алга.
Тэгвэл ажилтандаа ёс бус хандаж, ‘’хүчирхийлж’’ байсан этгээдийн хэрэг мөн л цагдаа, прокурорын ширээн дээр хав дарагдаж, гэмт хэрэгтэн нь чөлөөтэй явж, хохирогч нь насан туршийн эдгэршгүй сэтгэл санааны хохиролтой үлдсэн хэрэг мөн л нуун дарагдаж байна. УИХ-ын гишүүн Х.Болормаагийн улстөрд хөтөлсөн бас нэгэн хүчирхийлэгч гэгдэх Л.Мөнхтүвшин.
Хөххүүгийн Болормаагийн ‘’цүнх баригч’’ гэгддэг СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 14-р хорооны Засаг дарга Лхагвадоржийн Мөнхтүвшин нь хүчирхийлэгч байсныг хохирогч эмэгтэйн баримт харуулж буй. Тэрээр 2023 онд хорооны халамжийн мэргэжилтнээ хүчирхийлж, гутаасан этгээд юм байна. Гэтэл хохирогч хуулийн байгууллагад удаа дараа гомдол гаргасан ч прокурор хэргийг нь буцаасан гэдэг шалтгаанаар хэрэгтэн чимээгүй нуугдаж байна.
УИХ-ын гишүүн Х.Болормаагийн улс төрд оруулж ирсэн цүнх баригчид удаа дараа хүчирхийллийн хэрэгт холбогддог ч хэрэг үүсгэддэггүй, хуулийн байгууллагын босго даваад буцдаг нь Х.Болормаагийн хууль хүчний байгууллагад нөлөөлдөгтэй холбоотой тухай түүний ойрын хүмүүс бидэнд мэдээлсэн юм.... Үргэлжлэл бий...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ