8 НАСТАЙ ХҮҮХДИЙГ МЭСЭЭР ГЭМТЭЭН ЗУГАТСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

img

 

2025 оны аравдугаар сарын 9-ний өдрийн 11:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад нэр бүхий хотхоны гадаа найман настай хүүхдийг хутгалсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад нэр бүхий иргэн бага насны хүүхдийн цээжин тус газарт нэг удаа зүсэж зугтаасныг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлсэн байна. Эд мөрийн баримтаар бор өнгийн иштэй, 32 см урттай хутгыг хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ