Оргон зугтсан Э-г баривчилж, цагдан хорьжээ
Хар тамхитай тэмцэх газраас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдэж шалгагдаж байхдаа мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан яллагдагч Э-г энэ оны 10 дугаар сарын 16-ны өдөр ХУД-ийн нутаг дэвсгэрээс олж тогтоон баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.
Оргодол этгээд нь баригдах үедээ Нэгдсэн үндэсний байгууллын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамал болох канабисыг хууль бусаар хадгалж, давтан гэмт хэрэг үйлдсэн болохыг илрүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ