ХАВДРЫН ЭМЧ НАР ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

img

 

“Хавдар судлалын тулгамдсан асуудал 2025” эрдэм шинжилгээний хурал 2025 оны 10-р сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Орчин үеийн хавдар судлал өндөр түвшинд хүрсэн. Дүрс оношилгоогоор харагдахгүй хавдрыг эрт илрүүлэх оношлох боломжтой технологиудыг ярьдаг болж, өдгөө ХСҮТ-д нэвтрүүлэх гэж байна. Мөн 2025 оны төгсгөлд робот мэс заслын хагалгаа хийгдэж эхэлнэ. Энэ бол Монгол Улсын хавдар судлалын хөгжил дэлхийн түвшинд хүрсний нотолгоо юм. 

Мөн тэрбээр залуу эмч8 судлаач нарт хандан, "Эмч хүн нотолгоонд суурилсан шийдвэр гаргадаг. Ингэхийн тулд өөрөө судалгаа хийдэг байх ёстой. Хийсэн ажил бүр, эмчилсэн хүн бүрээ бүртгэж түүнийхээ үр дүнг бусадтайгаа хуваалцана гэдэг жинхэнэ эмч эрдэмтэн хүний ажил. Тиймээс өдөр бүр шинэ нотолгоог бусдадаа гаргаж өгч, хийж буй эмчилгээний аргаа ийм нотолгоонд суурилсан юм шүү гэж нотлохын төлөө хичээж, оюун санаагаа уралдуулан ажиллаарай" гэлээ. 

19 дэх жилдээ зохион байгуулагдаж буй эрдэм шинжилгээний хуралд гадаад дотоодын эмч, судлаач, мэргэжилтнүүд 60 гаруй бүтээлээ ирүүлсэн байна. Нийт 5 салбар хуралдаанаар 40 гаруй бүтээлийг гурван өдөр хэлэлцсэн ба өнөөдөр 20 гаруй бүтээлийг хэлэлцэж, мэдлэг мэдээллээ солилцлон, шилдэг илтгэлүүдийг тодруулав.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Angel:
I get paid over (90$ to 500$ / hour ) working from home with 2 kids at home. I never thought I would be able to do it but my best friend earns over $22000 a month doing this and she convinced me to try. it was all true and has totally changed my life... This is what I do, check it out by Visiting Following web.... . HERE——————————————⊃⫸ Www.Cash43.Com
2025-10-19