Үс засуулвал: Сүлд тэнэж одно

img

 

2025.10.20/ ДАВАА гараг

Намрын дунд хөхөгчин тахиа сарын ЕСӨН УЛААН ХАР НОХОЙ өдөр

Үс засуулвал: Сүлд тэнэж одно.

Наран ургах, шингэх: 07:19-17.55

Суудал: Төмөр

Аргын тоололын 10 сарын 20, Сумьяа гараг. Билгийн тоололын 29, Тугчин одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 19 минутад мандан 18 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангаргаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар,луу, могой,бич, тахиа, гахай болой.

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Хяруу унах өдөр (5ц 36м). Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ