Охины минь амийг бүрэлгэчихээд доог тохуу хийсэн бичлэг бий... гэтэл

img

 

16 настай охины ээж өөрийн цахим хуудастаа, "Охины минь амийг бүрэлгэчихээд доог тохуу хийсэн аймшигт бичлэгийг үзсэн ямар ч хүн прокурорын шийдвэрт гайхах болно" гэжээ.

Тэрбээр “Хэрэг гараад бүхэл бүтэн 16 сар (485 хоног) өнгөрсөн боловч хэрэг нь шударгаар шийдэгдэлгүй өнөөдрийг хүрлээ. Өнөөдрийг хүртэл бүтэн нойртой өнгөрүүлсэн ганц ч шөнө байсангүй. Монголын шүүх, хуулийн байгууллагыг шударга шийдвэр гаргана гэсэн итгэл талаар болвол нийгэмд шударга зүйл гэж байхгүй болно гэсэн айдаст автаж эхлээд байна. Гэвч прокурорууд хамтран гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг хохирогч болгосон нь миний итгэл найдварыг үгүй хийсэн.

Охины минь амийг бүрэлгэчихээд бичлэг хийж доог тохуу хийсэн аймшигт бичлэгийг үзсэн ямар ч хүн, прокурорын шийдвэрт гайхшрах болно.

Хайртай охин үрээ бусдын гарт онц хэрцгийгээр хөнөөлгөж, хэргийн материалтай танилцсан эх хүн энэ шийдвэрт гайхширч, өөрийн хийж чадах зүйлсээ хийх нь зөв гэж үзэж хэргийн зургуудийг олон нийтэд ил болгосон. Шударга үнэнд нийцэхгүй шийдвэрийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

Гэм буруутай этгээдүүд үйлдсэн хэргийн ялаа үүрч нийгэмд шударга үнэн бага ч болов үлдээхийн төлөө би тэмцэж явна. Хэрэг үнэн зөвөөр шударга шийдвэр гартал анхаарлаа хандуулж өгөөч.

Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд, Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан танаа уулзах хүсэлтэй байгааг минь уламжилж өгөөч гэж, Ард түмнээсээ дэмжлэг хүсэж байна” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Цаазын ялыг сэргээх хэрэгтэй байна
2025-10-21
н Өлзийтогтох:
Хууль шударга баймаар байна Иргэн бүр тэгш эрхтэй зарчим үйлчилэхгүй байна
2025-10-21
ерөнхийлөгч ХҮРЭЛСҮХЭД ХАНДААЧЭЭ. ГАДААДАД БОЛ ИЛТЭД ХАРГИС ХЭРГИЙГ ИЛ ТОД БАЙЛГАЖ БАРИМТАД КИНО ХҮРТЭЛ ХИЙДЭГ ШҮҮ ДЭЭ. энэ НТ ОЛОН НИЙТИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЭХ ДАВХАР ЗОРИЛГОТОЙ БАЙДАГ. ГЭТЭЛ ЯАГААД ХЭХҮРЭЛСҮХ ОГТ АНЗААРААГҮЙ ЮМ ШИГ ЦАРАЙЛЖ БАЙГАА ВЭ СОНИН ШҮҮ
2025-10-20
Angel:
I get paid over (90$ to 500$ / hour ) working from home with 2 kids at home. I never thought I would be able to do it but my best friend earns over $22000 a month doing this and she convinced me to try. it was all true and has totally changed my life... This is what I do, check it out by Visiting Following web.... . HERE——————————————⊃⫸ Www.Cash43.Com
2025-10-20
Зочин:
Хоерын хоер хүнийг зэрлэгээр алсан хэргийг шиыдэхгүй жил илүү өолж байгаа нь ямар учиртай юм бэ Хүний эрхийн комисс эмэгтэй гишүүд эмэгтэычүүдийн байгууллагууд юу хийж байнаа
2025-10-20
Huz:
Yagaad ter aluurchidiig shuugch prokortoi hamt alj bolohgui bn ve ???? Herev bi ter amia aldsan ohinii aav eej bsan bol aluurchidiig olj ustgah bsan shuugch tednii tald orvol basl ustgana ingej bj setgel ariusna shudarga yosch togtoh talruugaa yavna
2025-10-20
Хаш:
Дүү минь үнэн ялнаа...
2025-10-20