Сурагчдын “Бие даалтын 7 хоног“-т хийж болох бүтээлч СЭДВҮҮД

2025–2026 оны хичээлийн жилийн "Бие даалтын 7 хоног" өнөөдрөөс эхэлж байна. Энэ долоо хоногт сурагчид юу хийж болох талаар Боловсролын Ерөнхий газраас санал болгож байна.
- Бага ангийн сурагчдын төсөлт ажлын санаанууд...
Сурагчдын бие даан сурах, ажиглах, туршиж үзэх, сэтгэх чадварыг хөгжүүлэх зорилготой “Бие даалтын 7 хоног”-ийн хүрээнд бага ангийн сурагчдаар дараах сонирхолтой, бүтээлч сэдвүүдээр төсөлт ажил хийлгэхийг санал болгож байна.
- ТӨСӨЛТ АЖЛЫН СЭДВҮҮД:
- Миний мод тарих тэмдэглэл
- Байгалиа хайрлая
- Миний гэр бүл – Миний бахархал
- Миний мөрөөдлийн сургууль
- Миний бичсэн үлгэр
- Хогоор урласан урлаг
- Миний амьдарч буй гудамж
- Найз нөхөрлөлийн мод
- Миний бүтээсэн тоглоом
- Миний нэрийн утга
Дээрх сэдвүүдээс жишээ болгон “Миний мод тарих тэмдэглэл”, “Миний гэр бүл – Миний бахархал” төсөлт ажлыг дэлгэрэнгүй тайлбарласан жишээг доорх холбоосоор орж татан авч ашиглах нь нээлттэй болно.
Жишээ 1: “Миний мод тарих тэмдэглэл”
→ Төсөлт ажлын танилцуулга, багшийн заавар, сурагчийн ажлын хуудас
https://acrobat.adobe.com/.../urn:aaid:sc:ap:fde17231...
Жишээ 2: “Миний гэр бүл – Миний бахархал”
→ Төсөлт ажлын танилцуулга, багшийн заавар, сурагчийн ажлын хуудас
https://acrobat.adobe.com/.../urn:aaid:sc:ap:fde17231...
Та бүхэн хүүхдүүдийн бүтээлч ажлыг дэмжиж, урам өгч хамтран оролцоорой.
Эх сурвалж: БЕГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ