Нийтийн тээврийн 13 чиглэлд түр өөрчлөлт оруулна

Нийслэлийн Хан – Уул дүүргийн 3, 20 дугаар хорооны Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүр зүүн талаас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх замын шинэчлэлтийн ажил аравдугаар сарын 24-ний өдөр 23:00 цагаас зам засварын ажил хийхээр төлөвлөсөн. Энэ үер нийтийн тээврийн үйлчилгээний 13 чиглэлийн замналд аравдугаар сарын 24-ний 23:00 цагаас эхлэн 25-ны 23:00 цаг хүртэл өөрчлөлт оруулахаар болжээ. Тухайлбал тус хэсгээр хөдөлгөөнд оролцдог нийтийн тээврийн, ШҮ:2, ШҮ:4, М:3, М:3А, Ч:54 Ч:9, Ч:7, Ч:7А, Ч:81, Ч:69Б, Ч:53, Ч:80, чиглэлд өөрчлөлт түр хугацаагаар орох болсныг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ