Үс засуулвал: Эрлэг лугаа учирна

img

 

2025.10.21/ МЯГМАР гараг

Намрын дунд хөхөгчин тахиа сарын НАЙМАН ЦАГААН ХАРАГЧИН ГАХАЙ өдөр

Үс засуулвал: Эрлэг лугаа учирна

Наран ургах, шингэх: 07:20-17.53

Суудал: Огторгуй

Аргын тоололын 10 сарын 21, Ангараг гараг. Билгийн тоололын 30, Тэргүүн дагуул одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 20 минутад мандан 18 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авхад  муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь,хонь,нохой, гахай, болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ