Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх боломж тун хэцүү байна

img

 

УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир иргэд болон гишүүдийн асуултад хариуллаа. Тэрбээр хэлэхдээ "Улс төрийн ээдрээтэй үед ахмадуудыгаа гадаа суулгаж байгаад уучлал хүсье. Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх боломж тун хэцүү. Нийт 4.1 их наяд төгрөг шаардлагатай" гэв.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ