НД-ЫН ШИМТГЭЛИЙН ӨРИЙГ БАРАГДУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Нийгмийн даатгалын байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр барагдуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор, “Өмгөөллийн цэгц хүч” ХХН-тэй хамтран ажиллаж, мэдээлэл солилцоо, эрх зүйн дэмжлэг авах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Үүнд Баянзүрх, Говь-Алтай, Дорноговь, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга, холбогдох албан хаагчид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой тулгамдсан асуудлын талаар танилцуулга хийж, Хууль зүйн ухааны доктор, профессор Б.Алтангэрэл, Дотоод аудит, мониторингийн газрын дарга Б.Ганхуяг нар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тохиолдолд сангийн мөнгөн урсгал тасалдах, улмаар даатгуулагчдын нийгмийн баталгаа алдагдаж, тэдний хууль ёсны эрх зөрчигдөх эрсдэл бий болдог байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ