Япон Улс анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай боллоо

Япон улсын парламент өнөөдөр /2025.10.21/ чуулж анх удаа эмэгтэй хүнийг ерөнхий сайдаар томиллоо. Либерал ардчилсан намын дарга Такаичи Санаэг парламентын доод танхим ерөнхий сайдаар сонгосон байна. Тэрээр 465 суудалтай танхимаас 237 санал авсан. Такаичи ерөнхий сайдаар дэвшихийн тулд 233 санал л шаардлагатай байсан юм.
Парламентын дээд танхимыг Такаичиг сонгосон явдлыг дэмжих магадлалтай тул тэрбээр энэ орой тангараг өргөх төлөвтэй байна. Такаичи санал хураалтад ялалт байгуулсны дараа Японы зах зээл өсжээ. Тухайлбал Nikkei индекс санал хураалтаас өмнө түүнийг ялна гэх шуумаар 1.5 хувиар өсөж рекорд дээд хэмжээнд хүрсэн байна. Иений ханш ам.долларын эрсэг 0.3 хувиар буурчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ