Сайжруулсан түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмлээ

img

 

 Нийслэлд сайжруулсан түлш борлуулах зарим цэгт үдээс хойш түлш дуусаж, нөөц хангалтгүй байгаа гомдлын дагуу түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмснийг НЗДТГ мэдээллээ.

Түлш борлуулж буй 400 цэгт өдөрт 5000 тонн түлш борлуулж байсныг хоёр дахин нэмж 10 мянга болгож байна. Борлуулалтын цэгүүдийн нийт түлшний 50 хувь нь хуучин мидлинг, 50 хувь нь шинэ түлш байна. Арванхоёрдугаар сарын сүүлчээр хагас коксон буюу шинэ түлшийг 100 хувь борлуулах аж. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийлүүлэгчид өдөрт хоёр удаа түлш тээвэрлэнэ. Хэдийгээр өмнөх жилүүдийн дундажтай адил хэмжээгээр түлш нийлүүлж байгаа ч иргэд хүйтрэхээс өмнө түлшээ нөөцлөх хандлага байна. “Хотула” аппликейшнээр өрхийн нэг гишүүн бүртгүүлж, түлшээ авна гэж тооцсон ч нэг өрхөөс 2-4 хүн бүртгүүлж түлш авч байна. Иймд бүртгэлийг хянаж, нэг өрхөөс нэг л гишүүн түлш авахаар тохируулна” гэжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ