Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилууллаа

img

 

Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлж байна. Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд,төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сард эхэлсэн. Ирэх оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Уг төслийг хэрэгжүүлснээр тус чиглэлд зорчих урсгалын 18 хувь нь дүүжин замын тээврээр үйлчлүүлэх боломж бүрдэх юм.

Дүүжин замын тээврийн төслийн нэгдүгээр шугам нь Яармаг–Арцат–Өнөр хороолол, хоёрдугаар шугам нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн–Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлд баригдана. Нэгдүгээр шугамын барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тус чиглэлд тулгуур багануудыг суурилуулах, буудлын барилгын ажлуудыг хийж байгаа бөгөөд өнөөдөр 10 дугаар тулгуур баганыг суурилууллаа. Ингэснээр нийт 19 тулгуур багана суурилуулахаас өнөөдрийн байдлаар 8 дахь тулгуурыг босгоод байгаа юм.

Төслийн бетон цутгалтын ажлыг 10 дугаар сарын 30-ны өдөр гэхэд дуусгахаар төлөвлөсөн бөгөөд суурийн ажил бүрэн дуусаж, 28 хоногийн бат бэхдээ хүрсний дараа металл хийцлэлийг хоёр өдөрт багтаан угсрах боломжтой. Өнөөдрийн байдлаар суурийн ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бол тулгуур цамхгийн суурилуулалтыг 11 дүгээр сард бүрэн хийж дуусгахаар төлөвлөсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ