ЦЭЦ | Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолыг хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх гэж байна

img

 

Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэх гэж байна. 

Өнгөрөгч баасан гараг буюу аравдугаар сарын 17-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаан болон тус хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор маргаан үүссэн юм.

 Монгол Улсын Ерөнхий сайдаас Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн хүсэлтийн дагуу Үндсэн хуулийг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгасан бөгөөд өнөөдөр уг асуудлыг хэлэлцэхээр болоод байгаа юм. 

Өчигдөр буюу аравдугаар сарын 21-ний өдөр УИХ-ын гишүүн О.Номинчимэг уг хуралдааныг хууль зөрчиж, зарлагдсан хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Тэрбээр “Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийн 24.3-т хуралдааныг хамгийн багадаа 7 хоногийн өмнө зарлаж, бэлтгэл ажил ханган хуралдуулдаг хуулийн заалттай бөгөөд яаралтайгаар ийнхүү хуралдуулж байгаа нь хуулийн ноцтой зөрчил мөн. Их суудлын хуралдааныг явуулбал, Үндсэн хуулийн цэц өөрөө хууль зөрчиж шийдвэр гаргах болно” гэх байр суурийг илэрхийлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ