“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2025” МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН УДИРДАМЖ ГАРСАН БАЙНА

img

 

Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн нь монгол бичиг соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчид, багш, оюутан, сурагчдын шинэлэг санаа, санаачилга, авьяас чадварыг нийтэд таниулах, дэмжихэд оршино. Тус бүтээлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл ажлын өдрүүдэд 09:00-17:00 цаг хүртэл хүлээн авна. Ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ажиллаж байна. 

  Хамтран зохион байгуулагч:

  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
  • Боловсролын яам
  • Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл
  • Боловсролын ерөнхий газар
  • Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг
  • Монголын Хүүхдийн урлан бүтээх төв
  • Монголын Урчуудын эвлэл
  • Монгол Улсын Их Сургууль
  • ШУА-ын Хэл, зохиолын хүрээлэн
  • Олон улсын Монгол уран бичлэгийн холбоо
  • Бичиг соёл төв 
Тус үзэсгэлэнд ТАВИГДАХ ШААРДЛАГА болон хамрах хүрээ нь:
 Уран бүтээлчид, Ерөнхий боловсролын сургуулийн багш, оюутнууд, 8-12 дугаар ангийн сурагчид

Ерөнхий боловсролын сургуулийн багш нар

  • Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх

Оюутнууд

  • Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх

Сурагчид

  • 11-12 дугаар анги:Уран бичлэг, хэмжээ хязгаарлахгүй, жаазалсан байх
  • 8-10 дугаар анги: Бийрийн болон үзгийн хичээнгүй тиг, жаазалсан байх

 Санамж:

  1. Бүтээлийн ард овог, нэр, утасны дугаар, эрхэлж буй ажил, албан тушаал болон бүтээлийн нэр, төрөл, хэмжээ, оролцох ангиллыг тодорхой бичих
  2. Товч танилцуулга, зургаа цахим хаягаар илгээхдээ гарчиг хэсэгт овог, нэрээ бүтээлийн нэрийн хамт тодорхой бичих 

Бүтээлийг хүлээж авах газар: Монголын Хүүхдийн урлан бүтээх төв

Цахим хаяг: khuukhdiinurlan@gmail.com

Холбогдох утасны дугаар: 99978546, 88555616, 99880509

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ