Онцгойгийн албан хаагчдыг тээвэрлэж явсан автобус осолдож, 3 алба хаагч хүндэвтэр, 7 албан хаагч хөнгөн бэртжээ

img

 

Өвөрхангай-Улаанбаатар чиглэлд онцгой байдлын албан хаагчдыг тээвэрлэж явсан автобус замын хажуугийн хашлагыг мөргөсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас гурван алба хаагч хүндэвтэр, долоон алба хаагч хөнгөн гэмтэл авсан байна. Тэд энэ жилийн бүсчилсэн сургалтад оролцохоор явж байсан аж.

Хүндэвтэр гэмтэл авсан алба хаагчдыг нисдэг тэргээр тээвэрлэн Улаанбаатарт авч ирэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа бол хөнгөн гэмтэл авсан алба хаагчдыг Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа аж. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллагад бүртгэлд авч, шалгаж эхэлжээ.

Ослын улмаас хүний амь нас эрсдээгүйг эх сурвалж мэдээлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ