Залилуулж хохирсон 1,500 иргэний 11.1 тэрбум төгрөгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоожээ

Монгол Улсад 2015 онд цахим залилангийн 17 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2025 оны эхний есөн сард 9,755 гэмт хэрэг бүртгэгдэж, иргэдэд 53 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.
Цахим орчинд гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд ихэвчлэн хохирогчдын мөнгийг богино хугацаанд гадаад улс руу шилжүүлэн крипто валют болгон хувиргаж байна. Өнөөдрийн байдлаар иргэдэд учирсан хохирлын мөнгөн дүнгээс гэмт этгээдүүд гурван тэрбум орчим төгрөгийг дэлхийн крипто валютын арилжааны биржүүд рүү дундын зуучлагчдын дансаар дамжуулан крипто валют болгон гадаад крипто хэтэвч рүү шилжүүлсэн байж болзошгүй байна.
Цагдаагийн байгууллагад цахим орчинд бусдад эд хөрөнгөө залилуулж хохирсон иргэдээс 1,500 иргэн шуурхай дуудлага мэдээлэл өгсний дагуу өнөөдрийн байдлаар 11 тэрбум 123 сая төгрөгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосныг мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ