Ирэх оны төсөвт шатахууны нөөцийн сав бүрдүүлэхэд 25 тэрбум төгрөг тусгахаар боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шатахууны нөөцийн сав бүрдүүлэх, аж ахуйн нэгжүүдэд татаас олгох асуудлыг хэлэлцэж, ирэх оны улсын төсөвт 25 тэрбум төгрөг тусгахаар шийдвэрлэлээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Өнгөрсөн 30 жилийн хугацаанд шатахууны нөөцийн савыг нэмэгдүүлэх томоохон арга хэмжээ авч байгаагүй нь хүндрэл учруулж байна.
Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд 3–6 сарын шатахууны нөөц бүрдүүлэх зорилт тусгагдсан. Үүний хүрээнд эхний ээлжид нэг сарын нөөцийг бүрдүүлэх, агуулахын сав барих ажлыг ирэх оноос бодитоор хэрэгжүүлэхээр боллоо.
Шатахууны нөөцийн савыг нэмэгдүүлэх шийдвэр гарснаар дотоодын шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах, импортын хамаарлыг бууруулах чиглэлд чухал алхам" болохыг мэдээллийн үеэр онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ