Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут тарина

img

 

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулна. Дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорил, тэдгээрийг шийдвэрлэх, арга зам, шийдлийг хэлэлцэх юм. Тус хурлын түр байгууламжийн төслийн талбайд нийт есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, ургуулж тохижуулна.

Түүнчлэн НҮБ-ын 80 жилийн ойг угтан, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний санаачилгад нэгдэж “КОП17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ын хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, цөлжилт газрын доройтлыг нөхөн төлжүүлэхэд хувь нэмрээ орууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bellathrone:
I resigned my office-job and now I am getting paid £64 hourly. How? I work over the internet! My old work was making me miserable, so I was forced to try something different, two years later.I can say my life has changed completely Here.........>Www.big.money63.com
2025-10-23