Улаанбаатарт өдөртөө -5... хэм хүйтэн байна

img

 

2025 оны 10-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан, Заг-Байдраг голын эхээр -19...-24 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -2...-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7...+12 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +2...+7 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11...-13 градус, бусад хэсгээр -8...-10 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өсмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -11...-13 градус, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун өсмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -11...-13 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ