НҮБ-ын 80 жилийн ойг тохиолдуулан “Youth in Diplomacy” өдөрлөг зохион байгууллаа

img

 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын 80 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны яам, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран “Youth in Diplomacy” өдөрлөгийг энэ сарын 22-нд зохион байгууллаа.

Нээлтийн үеэр НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн, Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Б.Мандхай нар үг хэлж, Монгол Улсын гадаад бодлого, дипломат албанд шинэ үеийн боловсон хүчнийг бэлтгэх, тэдний оролцоог дэмжих, НҮБ-ын хүрээнд залуусын дуу хоолойг тогтмол хүргэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Энэ үеэр Гадаад харилцааны яамны залуу дипломатчид, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн залуу алба хаагчид, МУИС-ийн Олон улсын харилцааны оюутнууд, мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын залуу ажилтнууд зэрэг 100 орчим оролцогч хамрагдан, олон талт хамтын ажиллагаанд залуусын үүрэг, оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ