Эрүүл мэндийн салбарынхан АЖИЛ ХАЯЛТ зарлахаа мэдэгдлээ
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажил хаялт зарлахаар болсон талаар Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос мэдэгдлээ. Тэдний зүгээс долоо хоногийн турш суулт хийсэн ч төр, засгаас тодорхой арга хэмжээ аваагүй тул тэмцлийн дараагийн шат АЖИЛ ХАЯЛТ зарлахаар болсон гэдэг байр суурийг илэрхийллээ. Ингэхдээ эмч ажилчид шударга хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний бодит нэмэгдлийн төлөө тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлж буй бөгөөд энэ талаараа өнөөдөр 12:00 цагт Сүхбаатарын талбайд хэвлэлийн хурал зохион байгуулж мэдээлэл өгөх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ