Боловсролын сайд П.Наранбаяр: Багш нарын цалинг нэмэх нь зүй ёсны хэрэг

 

Боловсролын сайд П.Наранбаяр: Багш нарын цалинг нэмэх нь зүй ёсны хэрэг. Би ч анхнаасаа энэ талаар бас дуугарч хэлж байсан. Мэдээж, бидний хамтын зорилго бол багш нарын үндсэн цалинг 3,500,000 болгох.

Гэхдээ хэзээ вэ? Миний бие шүүмжлүүлээд ч хамаагүй шийдэхийн төлөө ажилласаар байна.

Багш, ажилтнууд ажил хаяад олон хонож байна. Зүй ёсны шаардлага тавьж буй энэ ажлын өдрүүдийн цалинг яах вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Ажил хаяж буй нөхцөлд Хөдөлмөрийн хуулиараа нөхөн олговор олгох хувь хэмжээгээ оролцогч талууд хэлэлцэн тохирох ёстой. Гэтэл Монголын Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн удирдлага хариу өгөхгүй, хэлэлцээг эхлүүлэхгүй уясаар байгаа нь ажил хаяж буй багш нарыг хохирооход хүргэж байна.

Бид ажлын хэсэг дээр уг асуудлыг ярилцахад бэлэн байна. Уриад дуудаад ирэхгүй байна. Мэдээж хэрэг бид багш нарын "олговрыг" бүтэн тавих хүсэлтэй байгаа. Үүнийг гагцхүү хуулийн хүрээнд, хамтын хэлэлцээний ажлын хэсгээрээ хэлэлцэж, шийдвэрлэх учиртай

СЭТГЭГДЭЛ БИЧИХ