ОСЛЫН 73 ДУУДЛАГА БҮРТГЭГДЭВ

img

 

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг авран хамгаалж, 86 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Нийт дуудлагын 63 нь объектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, хоёр нь газар хөдлөлт, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.                                Эх сурвалж | ОБЕГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ