МОНГОЛ УЛС, ХБНГУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

img

МОНГОЛ УЛС, ХБНГУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Монгол Улсын Засгийн газар болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд хамтран хэрэгжүүлж буй болон шинээр хэрэгжүүлэх хөгжлийн төсөл, арга хэмжээг хэлэлцэн, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилготой Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ энэ оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Хэлэлцээг Монголын талаас Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Германы талаас Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Зүүн, Төв Азийн хэлтсийн дарга Яннис Неопиту нар ахлан оролцоно.

Ээлжит хэлэлцээний бэлтгэл ажлын хүрээнд хоёр талын хэсгийн дарга нар өнөөдөр уулзаж, хоёр улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн ажлын талаар мэдээлэл солилцов.

Монголын талаас хувийн хэвшлийг дэмжих бодлого, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах болон төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан бол Германы талаас Монгол Улсын Засгийн газраас хамтын ажиллагааны хүрээнд баримталж буй байр сууриа танилцуулав.

Мөн хэлэлцээний бэлтгэл ажлын явц болон хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй тогтвортой эдийн засгийн хөгжил, дээд боловсрол, биологийн олон янз байдал, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилт зэрэг чиглэл дэх хамтын ажиллагааны ололт амжилт, цаашдын төлөвийн талаар санал солилцлоо.

Герман Улс нь Монгол Улсын эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд хөнгөлөлттэй зээл, тусламж болон техникийн туслалцаа үзүүлж ирсэн бөгөөд Европын Холбооны тэргүүлэгч хөгжлийн түнш орнуудын нэг юм.

Энэхүү Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээг 2 жил тутамд хийж гүйцэтгэдэг бөгөөд өмнөх хэлэлцээний үеэр Германы Засгийн газар хоёр талын хамтын ажиллагаанд түүхэн дээд хэмжээний буюу 78 сая еврогийн санхүүжилт олгосон мөн Глобал сантай хамтран Монгол Улсыг “Debt2Health” хөтөлбөрт хамруулж, Германд эргэн төлөх байсан 29 сая хүртэлх еврогийн зээлийг буцалтгүй тусламж болгон хөрвүүлж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт халдварт өвчний эсрэг төсөл хэрэгжүүлэх, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах боломжийг бүрдүүлсэн нь хамтын ажиллагааны шинэ түвшнийг илэрхийлж байв.

Энэ хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Гермын Засгийн газарт талархал илэрхийлж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн хөгжлийн хамтын ажиллагаа үр дүнтэй байсныг онцлон тэмдэглэв.

ХБНГУ нь Монгол Улстай стратегийн түншлэлийг байгуулсан анхны Европын улс бөгөөд цаашид энэхүү түншлэлийн хүрээнд хөгжлийн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, худалдаа, хөрөнгө оруулалтын эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр талууд санал нэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Angel:
I get paid over (90$ to 500$ / hour ) working from home with 2 kids at home. I never thought I would be able to do it but my best friend earns over $22000 a month doing this and she convinced me to try. it was all true and has totally changed my life... This is what I do, check it out by Visiting Following web.... . HERE——————————————⊃⫸ Www.Cash43.Com
2025-10-27